Эйнштэнээс өндөр IQ-тай мэксик охин 11 насандаа магистрын зэрэг хамгаалжээ

12 настай мэксик охин Адхара Перез Санчес нь  дэлхий дахины анхаарлыг татаж, боловсролын салбарт шинэ дээд амжилт тогтоогоод байна. Түүний оюуны чадамж (IQ) 162 хүрдэг нь дэлхийн нэрт эрдэмтэдтэй дүйцэхүйц өндөр үзүүлэлт юм.
Адхара бага наснаасаа бусдаас онцгой байсан бөгөөд ердөө 5 настайдаа бага сургуулиа, 6 настайдаа дунд сургуулиа төгссөн байна. Улмаар богино хугацаанд ахлах сургуулийг дуусгаж, дөнгөж 11 настайдаа инженерийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан нь Мексикт хамгийн залуу тохиолдол болжээ.
Тэрээр аутизмын спектрийн нэг хэлбэр болох Asperger синдромтой гэж оношлогдсон ч энэ нь түүний амжилтад саад болоогүй юм. Харин ч өөрийн онцлог чадварыг хөгжүүлж, математик болон инженерчлэлийн салбарт гүнзгий мэдлэг эзэмшсэн байна.


Адхарагийн мөрөөдөл бол АНУ-ын сансар судлалын байгууллага NASA-д ажиллаж, сансрын нисгэгч болох. Тэрээр ирээдүйд Марс гарагийг судлахад хувь нэмэр оруулах зорилготой гэдгээ илэрхийлжээ.
Түүний амжилтыг үнэлж, 2021 онд Мексикийн Сенатаас тусгай шагнал хүртээсэн бөгөөд мөн өөрийн амьдралын тухай ном бичсэн нь олон хүүхэд, залууст урам зориг өгч байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Адхара Перес Санчес нь зөвхөн өндөр IQ-тэй хүүхэд төдийгүй, бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрч буй үлгэр жишээ нэгэн юм. Түүний түүх нь боловсрол, тэгш боломжийн чухлыг дахин сануулж байна.

Түүний IQ нь 162 буюу Albert Einstein болон Stephen Hawking-оос ч өндөр ( 160) юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Жаргалан: Монгол Улсын иргэн бүрд 40 сая төгрөгийн өр ногдож байна

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гаригт "4:11 мэдээллийн цаг"...

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...