Home Гэрэлтэй цаг “Задлаагүй захиа” кино Москвад шилдгүүдтэй өрсөлдөнө

“Задлаагүй захиа” кино Москвад шилдгүүдтэй өрсөлдөнө

0
“Задлаагүй захиа” кино Москвад шилдгүүдтэй өрсөлдөнө

Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-ны хооронд болж буй билээ. Тус наадамд өнөө жил нийт 43 орны 200 орчим кино оролцож буйгаас наадмын хамгийн нэр хүндтэй хэсэг болох үндсэн уралдаанд “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” кино “Алтан Георгий” шагналын төлөө дэлхийн шилдэг 12 бүтээлтэй өрсөлдөж байна.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэсэн “Задлаагүй захиа” кино нь хүний сэтгэлийн нандин хэлхээ, монгол ахуйн гүн гүнзгий утга учрыг харуулснаараа онцлогтой.

Тус уран бүтээл нь “Аранжин” пикчерсийн ээлжит бүтээл бөгөөд ерөнхий найруулагч Б.Батдэлгэр, зохиолч С.Баатарцогт, продюсер, дууны найруулагч Л.Цэрэнтогтох, зургийн найруулагч Г.Гүенбаатар нарын хамтын уран бүтээл юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here