Home Эдийн засаг “Шинэ Улаангом зах“-ыг барихад Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож дэмжинэ

“Шинэ Улаангом зах“-ыг барихад Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож дэмжинэ

0
“Шинэ Улаангом зах“-ыг барихад Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож дэмжинэ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын С.Бямбацогт Увс аймагт ажиллах үеэрээ Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах”-ын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан худалдаачдын төлөөлөлтэй уулзлаа. Төсвийн хөрөнгөөр барьж, орон нутгийн өмчид шилжүүлсэн байсан энэ зах өнгөрсөн оны 11-р сарын 25-нд шатасанаас 280 гаруй түрээслэгч ажлын байраа алдаад байгаа юм.

Сайд С.Бямбацогт Засгийн газрын бодлого, шийдвэр иргэндээ ээлтэй, хүнлэг байхад чиглэнэ гэдгийг онцлоод, гал түймрийн улмаас хохирсон иргэдэд амьдралаа босгоход нь дэм болох үүднээс Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох болсон таатай мэдээг дуулгалаа. Ажлын байраа алдсан тус захын түрээслэгчид захыг сэргээн барихад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here