Гаалийн хяналтын бүсэд ажиллах эрэлч нохойн тоог нэмэх шаардлага үүсчээ

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй зөвлөлийн гишүүд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн ерөнхий газрын Эрэлч нохой сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 1993 онд байгуулагдсан уг сургалтын төв нийт 53 нохойтой. Тэдгээрээс Монгол Улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах, тэр дундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх чиглэлээр зургаан нохой “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажилладаг гэнэ.

Үүлдрийн хувьд Милануа, Немц обчарка, Лабродар ретривер үүлдрийн нохдыг зорчигчийн тээшийг үнэрлэх, хориотой бараа, бодисыг илрүүлэх пассив чиглэлд сургадаг байна. Эрэлч нохойн үнэрлэх чадвар асар өндөр тул агаарын хил дээр илэрсэн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын 30-40 хувийг илрүүлсэн гэдгийг Эрэлч нохой сургалтын төвийн дарга Б.Наранбадрах онцоллоо. Тэрбээр “Өндөр хөгжилтэй орнууд агаарын хил дээрээ үнэрийн аппарат ашигладаг ч эрэлч нохой шиг үр дүнгээ өгсөн, шалгарсан арга байхгүй. Манай хил дээр ажиллаж байгаа Малинуа нохой гэхэд 7000 өөр төрлийн үнэрийг тогтоодог, хүнээс 1 сая дахин илүү үнэр ялгах чадвартай” гэв.

Эдгээр эрэлч нохдын дундаж наслалт 12 жил, идэвхтэй ажиллах хугацаа нь 8 жил байдаг. Сүүлийн жилүүдэд олон улсын нислэгийн тоо тогтмол нэмэгдэж байгаа тул гаалийн хяналт шалгалтыг 24 цаг тасралтгүй явуулахад эрэлч нохойн тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн, эрэлч нохойн нөхөн хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор үржлийн хөтөлбөрт хамруулах хэрэгтэйг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Г.Баасандорж хэллээ. Ийнхүү зорчигч болон ачаа барааг хоёр нохой ашиглан шалгаснаар гаалийн хяналт шалгалтын хурд, нэвтрүүлэх чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр НГХУСАЗСЗ энэ оны үйл ажиллагаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “БНСУ 30 жилийн өмнөөс мансууруулах бодистой тэмцэхэд зориулсан тусгай үүлдрийн нохой үржүүлсэн нь үр дүнгээ өгсөн байдаг. Түүн шиг эрэлч нохдын чанарыг сайжруулж, цаашид Улаанбаатар хотод ямар нэгэн хэлбэрийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис оруулахгүй байх чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...