Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа

Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжүүлж буй Дүүжин замын тээвэр төслийн үндсэн даацын хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс гаалийн хяналтын талбайд буулаа. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэж байна. Үүнтэй зэрэгцэн дүүжин замын системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах үндсэн даацын ган татлагууд Монгол Улсад ирээд байна. Энэхүү ган тросс нь дүүжин замын тээврийн системийн найдвартай ажиллагааг хангах гол элемент бөгөөд одоогоор холбогдох гаалийн бүрдүүлэлт, бичиг баримтын хяналт, шалгалтын ажиллагааг хийж байна. Тус ажиллагаа дуусмагц дараагийн шатны дотоод тээвэрлэлт, угсралтын талбайд хүлээлгэн өгөх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм. Техникийн үзүүлэлтийн хувьд, төсөлд зургаан ширхгээс бүрдсэн сүлжмэл томоостой, нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утсаар бүрдсэн ган татлагыг ашиглаж байна. Тус ган татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй бөгөөд өөрийн механик болон чанарын үзүүлэлтүүдээр мөрдөгдөж буй техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан.

Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмж, нэмэгдэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, аялал жуулчлалын сонирхлыг татахуйц орчин үеийн дэд бүтцийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. Мөн суурьшлын бүсүүдийг хооронд нь шууд холбож, нийслэлийн нийтийн тээврийн системийг байгальд ээлтэй, хүртээмжтэй, олон тулгуурт шийдэлд шилжүүлэхээс гадна тухайн бүс нутгийн авто замын хөдөлгөөний дундаж хурдыг нэмэгдүүлэх бодит үр нөлөөтэй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...