Швейцарь: Он шилжих мөчид бааранд гал гарч 40 хүн амиа алджээ

Он дамнах шөнө Швейцарийн бааранд гарсан гал түймрийн улмаас 40 орчим хүн нас баржээ

Швейцарийн өмнөд хэсгийн Валайс мужийн цагдаа нар 1-р сарын 1-нд тус мужийн Кронмонтана цанын бааз дахь бааранд өглөө эрт гарсан гал түймрийн улмаас 40 орчим хүн нас барж, 115 хүн гэмтсэн бөгөөд олонх нь биеийн байдал хүнд байна гэжээ.

Хохирогчдын зонхилох нь бааранд шинэ жилээ тэмдэглэж буй залуучууд байсан бөгөөд тэдний дунд гадаадын иргэд байв. Тухайн өдрийн үдээс хойш тус мужийн төв Сионд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Валайсын цагдаа нар элчин сайдын яамдуудтай холбоо барьсан бөгөөд нэмэлт мэдээлэл гарсан даруйд мэдэгдэл хийнэ гэж мэдэгдэв.

Валайсын прокурор хэвлэлийн бага хурлын үеэр гал түймрийн хэд хэдэн шалтгаан байж болзошгүй, мөрдөн байцаалт хийгдэж буй бөгөөд баривчлагдсэн сэжигтэн байхгүй гэжээ.

Швейцарийн Холбооны Ерөнхийлөгч Г.Палмер “үндэсний уй гашуу”-г илэрхийлэхийн тулд Швейцарийн Холбооны Парламентын байрны далбааг таван өдрийн турш хагас бөхийлгэж, ийм эмгэнэлт явдал дахин гарахаас урьдчилан сэргийлэх ёстой гэж зарлав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...