Японы эрдэмтэд насанд хүрсэн хүмүүст шинэ шүд ургуулах эм бүтээнэ

Хиймэл шүд зүүж, түүндээ дасах эсвэл ясаа өрөмдүүлж имплант шүд суулгах зэрэг арга удахүй ард хоцрох бололтой. Учир нь Японы эрдэмтэд насанд хүрсэн хүмүүст шинэ шүд ургуулах эм бүтээж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийтийн хэрэглээнд оруулна гэсэн төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа ажээ Энэхүү эмчилгээ нь шүдний өсөлтийг хариуцдаг генд төвлөрч буй бөгөөд одоогоор эмнэлзүйн туршилт хийж эхэлжээ.

Японы Осака хотын Китано эмнэлгийн Анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, доктор Кацу Такахаши олон жилийн турш шүдний хөгжлийн генетикийн зарчмуудыг судалж ирсэн бөгөөд 2021 онд USAG-1 гени амьтны шүдний генийн ургалтад хэрхэн нөлөөлж болохыг туршсан байна.  

Тодруулбал, судлаачид USAG-1 уураг нь хулганын шүдний өсөлтийг хязгаарлаж чаддаг болохыг тогтоожээ. Тиймээс уураг үүсэхгүй байх нь  шүдийг ургуулахад хүргэж болзошгүй  гэж тэд дүгнэсэн байна . Тус багийнхан уургийг хаах эм бүтээж, улмаар хулганад шинэ шүд ургуулж чадсан  аж. 

Эрдэмтэд эмийн эмнэлзүйн туршилтыг эхэлснээ, таван жилийн дотор нийтийн хэрэглээнд бэлэн болгох зорилт тавьсанаа зарлав. 

“Шинэ шүд ургуулах санаа бол шүдний эмч бүрийн мөрөөдөл юм. Би төгсөх курсын оюутан байхаасаа л энэ тал дээр ажиллаж байсан. Би үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байсан” гэж Анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн Китано эмнэлгийн шүд, амны хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, доктор Такахаши   2023 онд Японы өдөр тутмын The Mainichi сонинд ярьжээ. 

Эрдэмтэд хүн төрөлхтөнд сүүн шүд, ясан шүдний дараагийн гурав дахь шүд нь нахиа хэлбэрээр байдаг бөгөөд шаардлагатай бол ургахад бэлэн байдаг гэж үзэж байна. 

Доктор Такахаши хэлэхдээ, түүний өмнөх судалгаагаараар гурав дахь шүдний нахиаг генийн зөв зохицуулалтаар идэвхжүүлснээр шүд дахин ургах боломжтой гэв. 

Хулгана, зурам зэрэг амьтдыг энэ судалгааны ихэнх хэсэгт ашигласан боловч заан, акул зэрэг амьтны шүдний сонирхолтой  онцлог шинж чанаруудыг ч судлаж үзжээ.  Заанууд гэхэд насан туршдаа таван багц арааг “ашигладаг” бөгөөд шүд нь элэгдэж муудах үед дараагийн араа шүд нь түүнийг орлохоор ургадаг байна.  Хурц шүдээрээ алдартай акулууд гэхэд амьдралынхаа туршид шүд нь унаж ургасаар 30,000 гаруй шүдийг “элээдэг” гэсэн сонирхолтой баримт бий. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...