Вьетнам: Кажики хар салхинаас сэргийлж нислэгүүдээ цуцалж, 586 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ

Вьетнамыг өнөөдөр Кажики хар салхи дайрах ба тус улс үүнээс урьтаж 586 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Хятадын Хайнан, Гуандун мужид 166 км/цаг хүртэл хүчтэй шуурч өнгөрсөн уг шуурга даваа гаригийн үдээс өмнө Вьетнамыг дайрахдаа улам хүчтэй болох төлөвтэй байна гэж цаг уурчид мэдэгдээд байна. Иймээс Вьетнамд  нислэгүүдийг цуцалж, завьнуудыг далайд гарахыг хоригложээ.

 Мөн хар салхи дайран өнгөрөх зам дагуух хүмүүст Ням гарагийн 14:00 цагаас хойш гадаа гарахгүй байхыг анхааруулсан байна.  Хар салхины үеэр цэргүүдийг туслуулахаар бэлдсэн бөгөөд  “Нөхцөл байдал туйлын аюултай учир аялал жуулчлалын болон загас агнуурын хөлөг онгоц, загас үржүүлгийн байгууламжууд туйлын сэрэмжтэй байх ёстой ” гэж сэрэмжлүүлж байна.  Албаны хүмүүс энэ шуурга нь өнгөрсөн оны есдүгээр сард болсон Яги шиг сүйрэлтэй байж магадгүй гэж эмээж байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн хэмжээнд хэдэн зуун хүн, тэр дундаа Вьетнамд 300 хүн амь үрэгдсэн үхлийн аюултай хар салхи байсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...