Уйллаа гэх шалтгаанаар 10 сартай хүүхдийг хутгалж хөнөөсөн этгээдэд 14 жилийн ял оноожээ

Нэг ойтой хүүхдийг “Уйллаа. Дуугүй байсангүй” хэмээн хоёр ч удаа хутгалж хөнөөсөн жигшүүрт хэрэг энэ оны хоёрдугаар сард Төв аймгийн Баянхангай суманд гарсан юи. Тэгвэл уг хэргийг үйлдсэн 61 настай Л.Пүрэвсүрэнд шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ.

Хэргийг эргэн сөхвөл, шүүгдэгч Л.Пүрэвсүрэн нь 2025 оны хоёрдугаар сарын 3-ны  шөнийн 03:00-05:00 цагийн орчимд Төв аймгийн, Баянхангай сумын нутаг дэвсгэрт байрлах айлд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох 10 сартай (10 сар 28 хоногтой) эмэгтэй хүүхдийг “…уйллаа…” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүү, уушги, үнхэлцэг хальс, зүрх, өрц, ходоодны хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн плеврийн хөндий дэх сул шингэн агууламж /200мл/ бүхий гэмтэл учруулан, уг гэмтлийн улмаас амь хохирогч цус алдалтын шоконд орж нас барсан, бага насны хүүхдийг алсан гэх гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ. Улмаар Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Л.Пүрэвсүрэнд 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

2 СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...