БНСУ-ын тэргүүн хатагтай асан шоронд өдрийн 1500 воны хоол идэж байна

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кеон Хи  мягмар гарагийн оройноос эхлэн шоронд хоригдож байгаа. Тэрээр Сөүлийн Намбугийн хорих төвд хоригдож буй бусад хоригдлуудын адил нөхцөлд, хоол унд ч адил байгаа гэж  хуулийн байууллагаас мэдээлжээ. Хэдий тэргүүн хатагтай байсан ч гэлээ бусад хоригдлуудын адил хоол иднэ.  Шоронгийн нэг удаагийн хоол нь ойролцоогоор 1500 вон (1.08 ам. доллар) байдаг гэж мэдээлэв. 

Тэрээр харин шүршүүрийн өрөөнд тусдаа орох  нямаас бусад гарагт өдөр бүр гадаа нэг цаг дасгал хийх эрхтэй байгаа ажээ.  Түүний усанд орох, дасгал хийх цагийг бусад хоригдлуудтай тааруулахгүйгээр тохируулсан гэсэн  мэдээлэл байна.
2011 онд нээгдсэн Намбугийн  хорих газар нь Өмнөд Солонгост эмэгтэй харгалзагчаар удирдуулдаг цөөхөн газрын нэг аж. Кимийн камер нь  жижиг ширээ, шалны гудас бүхий  даруухан өрөө  байгаа  гэж хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх эрхгүй тул нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлжээ. 

Түүний нөхөр, БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сук Ёол хоригдоод 100 хоног өнгөрч буй. Түүнийг онц байдал нэрээр байлдааны нөхцөл байдал тогтоох гэж оролдсон хэргээр шүүж байгаа бөгөөд  бослого гаргасан гэж буруутгаж байгаа юм. Ерөнхийлөгч асан Юн үүнийг үгүйсгэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд экс тэргүүн хатагтай ч мөн адил өөрт оноосон хэргийг хүлээн зсвшөөрөхгүй байгаа юм.  Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гон Хид хувьцааны үнийн манипуляц хийхэд хамтарсан, сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...