“Таван толгой төмөр зам” архи ууж танхайрсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн хоёр дарга зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан танхайрч буй бичлэг өчигдөр цахим орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл уг бичлэгтэй холбогдуулан “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:

“Өмнө нь мөн уг бичлэгтэй төстэй бичлэг цацагдаж, компанийн өмнөх удирдлага яг ийм учир шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.
/ Өмнө нь мөн ижил төстэй шинжтэй үйл явдал гарч, тухайн үед удирдлагаар ажиллаж байсан хүнийг албан үүрэгт нь ажлаас чөлөөлж байсан билээ/
Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Х.Пүрэвжаргал компанийн сахилга, дэг журмыг сайжруулах, холбогдох тушаал шийдвэрийг нэн түрүүн гаргаж ажиллаж байгаа юм.
Тодруулбал, цахим орчинд цацагдаад буй бичлэгүүд нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хамт олны дотоод уур амьсгалд таагүй нөхцөл үүсгэдэг тул нэн түрүүнд ажлын хариуцлага алдсан нэр бүхий албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авч, албан үүргээс нь чөлөөллөө” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...