Гурван настай хүүхэд голд живж нас баржээ

Урин дулаан зуны дэлгэр цагт хэн хүнгүй л агаар салхи, гол нуурын эрэг бараадаж үр хүүхдээ зугаацуулж, алжаал ядаргаагаа тайлахыг хүснэ. Гэвч энэ үедээ “анхаарал” гэдэг зүйлийг умартчихдаг бололтой. Ганцхан сарын дотор буюу энэ долоодугаар сард 43 хүн гол, нуурын усанд живж харамсалтайгаар амь насаа алдсаны 14 нь хүүхэд байна.

Тухайлбал, энэ сарын 28-ны өдөр “Гачуурт минж үржүүлгийн урд голын усанд хүүхэд живсэн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 3 настай, эрэгтэй хүүхэд голд живж нас барсан байна.

Эцэг эхчүүд асран хамгаалагчдыг  бяцхан хүүхдийнхээ гэрэлт ирээдүйн төлөө хариуцлагатай байцгаая. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү хэмээн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...