Дүрэмт хувцасны иж бүрдэлд поло загварын цамцыг оруулахаар санал хүргүүлжээ

Боловсролын сайд, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло загварын цамц нэмж оруулах талаар судалгаа хийх, MNS 6814:2019 “Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага” стандартад өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах” чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.

Уг ажлын хэсэг дүрэмт хувцасны өнөөгийн стандарт, чанар, хүртээмж нь хэрэглэгчдийн хүлээлт, сэтгэл ханамжтай нийцэхгүй, өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага байгаад үндэслэн хүүхэд бүрийн эрүүл мэнд, тав тух, өөртөө итгэх итгэл, суралцах таатай орчныг дэмжсэн, дүрэмт хувцасны нөхцөл байдлын судалгааг хийж, стандартад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж танилцууллаа.

Судалгаанд Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүргээс нийт 10107 сурагч, эцэг эх, багш ажилтан оролцжээ. Судалгааны үр дүнд “поло цамц” нь сурагчдын өдөр тутмын хэрэгцээнд тохирсон, биед эвтэйхэн, угаахад амар, агаар нэвтрүүлдэг, хөдөлгөөнд саад болдоггүй хувцасны нэг төрөл болохыг оролцогчдын олонх онцолсон байна.

Мөн сурагчид дүрэмт хувцас сонгохдоо өөрийн биед тохирсон, тав тухтай хувцсыг сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иймд “поло цамц”-ыг дүрэмт хувцасны шинэчилсэн стандартад албан ёсоор тусгах шаардлагатай гэсэн санал судалгаанаас тодорхой гарчээ.

Ажлыг хэсгийн тайланд үндэслэн MNS 6814:2019 “Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага” стандартад оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...