Вьетнамтай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Нгуен Хуй Тяныг хүлээн авч уулзлаа. Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 2024 оны гуравдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш зорчих хөдөлгөөн эрчимжиж, 2025 оны эхний таван сарын байдлаар манай улсаас тус улсад зорчсон иргэдийн тоо 20 мянгад хүрч, өмнөх жилийн мөн үеэс 64 хувиар өссөн байна.

БНСВУ-ын 800 орчим иргэн манай улсад ажиллаж, амьдарч байна. Тус улсын иргэдийг цаашид Монгол Улсад ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг үргэлжлүүлэн бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий прокурор Нгуен Хуй Тян илэрхийллээ.

Хоёр улсын прокурорын байгууллага авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоноо Ерөнхий сайдад уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд тус улсад хийсэн айлчлалын хүрээнд хоёр улсын эрх бүхий байгууллагууд “Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан нь хоёр улсын хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал алхам болсон гэдгийг талууд дурдлаа.

Ерөнхий прокурорын айлчлалын хүрээнд хоёр улсын прокурорын газар 2026–2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурж баталгаажуулжээ. Цаашид Монгол Улсын Засгийн газар хоёр орны хамтын ажиллагааг орчин цагийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлж, хөгжлийн шинэ хэлбэр, утга агуулгаар өргөжүүлэх, ялангуяа хууль сахиулах салбарын уялдаа холбоог бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...