Манай зэвсэгт хүчнийхэн aнх удаа гадаадад энхийг сахиулах ажиллагааны сургалт зохион байгууллаа

Монгол улсын Зэвсэгт хүчнээс aнх удаа “Сургалтын хөдөлгөөнт бүлэг” НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны сургалтыг гадаадын оронд зохион байгууллаа
Тодруулбал, Монгол улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн хуримтлуулсан дадлага, туршлагад тулгуурлан олон улсад НҮБ-ын стандартын дагуу сургалт зохион байгуулах “Сургалтын хөдөлгөөнт бүлэг” бүрдүүлэн анхны сургалтыг Бүгд Найрамдах Киргиз Улсад явуулж байна.


Монгол улсын Зэвсэгт хүчнээс дэд хурандаа Б.Батцэнгэлээр ахлуулсан ЭДАСТ-ийн сургагч багш нараас бүрдсэн сургалтын хөдөлгөөнт бүлэг Бүгд Найрамдах Киргиз Улсад 07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд Бүгд Найрамдах Киргиз улсын БХЯ-ны Сургалтын газрын дарга хурандаа Козхошев Алмазбек Тогтобэкович оролцов.
Сургалтын хөдөлгөөнт бүлгийн сургалтаар НҮБ-ын сургалтын үндсэн зарчмууд, тавигдах шаардлагууд, сургалтын арга хэлбэрүүд онолын болон ажиллагааны газар оронд үүсч болох бодит цагийн байдалд ойртуулсан дадлага сургалтыг зохион байгуулах аргачилал, цэргийн багт тавигдах үүрэг гүйцэтгэлтийн стандарт зэргийг багтаасан “энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтыг зохион байгуулах сургагч багш нар”-ыг бэлтгэж, дадлагажуулах юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...