Энхийг сахиулагчдын сонгон шалгаруулалыг зарлалаа

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2026-2027 онд үүрэг гүйцэтгэх штабын ажилтан (офицер), цэргийн мэргэжилтэн (цэргийн ажиглагч, холбогч офицер)-ний сонгон шалгаруулалтыг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулна.
“Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”-ын шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагч psod.maf.gov.mn цахим бүртгэлийн системд дараах материалыг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор бүрдүүлж бүртгүүлнэ үү.
Үүнд:
1. Харьяа нэгтгэл, анги, байгууллагын удирдлагын цохолттой цэргийн алба хаагчын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлт;
2. Ажил байдлын тодорхойлолт;
3. Жолооны үнэмлэхийн хуулбар;
4. Гадаад паспортын хуулбар;
5. Цэргийн ажиглагч, штабын офицерын сургалт, дамжаа дүүргэсэн сертификатын хуулбар;
6. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
7. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
8. Товч судалгаа (доорх хүснэгтийг сонгон шалгаруулалтын системээс татаж авах боломжтой);
Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс [email protected] цахим шуудангаар болон 3679, 89602147, 70152660 дугаар руу холбогдож тодруулна уу. “энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”-тай ЗХЖШ-ын цахим хуудасны эрх зүйн булан буюу https://gsmaf.gov.mn/gsmaf/cat/60 холбоосоор орж танилцана уу.
ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...