Зэвсэгт хүчний жишиг цэргийн ангийг байгуулна.

Батлан хамгаалахын бодлогын томоохон зорилтуудын нэг болох Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангийг Сэлэнгэ аймгийн Сант сумруу шилжүүлэн байрлуулах ажлын явцтай УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй ажлын хэсэг танилцлаа.

 Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус ангийг шилжүүлэн байрлуулах, барилга байгууламжтай танилцаж шаардлагатай бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

 Мөн 110 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн болон Сант сумын нутгийн ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, цаашид иргэн цэргийн харилцааг улам бэхжүүлж Сант сумын нутгийн иргэдийн газар тариалан эрхлэх нөр их ажилд нь тусалж, дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ мэдэгдлээ.

 Тус ангийг Сэлэнгэ аймгийн Сант суманд нүүлгэн шилжүүлснээр алба хаагчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж, эрүүл агаарт ая тухтай алба хаах орчин нөхцөл бүрдэх юм.
Түүнчлэн Сант сумын эдийн засагт өндөр хувь нэмэр оруулах, шинээр ажлын байр бий болгох, хөдөө орон нутагт орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...