“Оюутолгой” төслийг Монголд үр ашигтай болгох Ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Монголын талд үр ашигтай байх шаардлагын үүднээс Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлуудыг бүтэн зургаар нь авч үзэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Тухайлбал, үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, татвар, байгаль орчин, ялангуяа ус ашиглалт зэрэг асуудлыг багцаар нь шийдэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж, эдгээр асуудлаар нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллах саналаа илэрхийлсэн байна.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон шийдлээ хүлээж буй асуудлуудаар ширээний ард сууж, хамтран ажиллах тал дээр нээлттэй хандаж буйгаа илэрхийллээ. Уулзалтад “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, тус компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх нар оролцов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...