В.Путин хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бий болгоход анхаарлаа хандуулна гэв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-ний өдөр 2027-2036 он хүртэлх үндэсний зэвсгийн төлөвлөгөөний төслийг хянан хэлэлцэх хурлыг даргалах үеэрээ ОХУ хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бүтээхэд анхаарлаа хандуулах ёстой гэв.

ОХУ-ын ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтэлсэн мэдээнд дурдсанаар, тэрээр үндэсний зэвсгийн шинэ төлөвлөгөө нь хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бүтээхэд чиглэх ёстой. Мөн хэрэгцээ шаардлагыг урьдчилан авч үзэж, шинэ зэвсгийн системийн бүтээн байгуулалтад зориулан бааз, зэвсгийн агуулах, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийг бий болгох ёстой гэжээ.

ОХУ-ын үндэсний зэвсгийн төлөвлөгөөнд бидний одоогийн болон ирээдүйн хэрэгцээг хангахуйц хэмжээний, төрөл бүрийн зэвсэг, техникийг багтаасан байх ёстой.

Дотооддоо үйлдвэрлэсэн зэвсэг техникээс гадна найдвартай, үр дүн нь батлагдсан зэвсэг, техник хэрэгслийн экспортын боломжийг нэмэгдүүлэхийг В.Путин шаарджээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг...

Төрийн алба хаагчдын 30 хувийг цахимаар ажиллуулах үүрэг өгчээ

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Уурхайчдын гэр бүлийн гишүүд уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг уурхайн...