Home Дэлхий Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

0
Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ
FILE PHOTO: Elon Musk listens to U.S. President Donald Trump speak in the Oval Office of the White House in Washington, D.C., U.S., February 11, 2025. REUTERS/Kevin Lamarque/File Photo/File Photo

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай байгуулсан засгийн газрын гэрээнүүдээ цуцална гэж сүрдүүлсэн бол Маск Трампыг огцруулах ёстой гэснээр  тэдний дотно харилцаа нэгэнт “хөрсөн” нь  дэлхий даяар ил болов.  Трамп тэр хоёр олон нийтийн сүлжээгээр бие бие рүүгээ дайрч харилцаа нь  хэдхэн цагийн дотор олон нийтийн нүдэн дээр нуран уналаа.

“Бид төсвөө тэрбум, тэрбум доллараар хэмнэх хамгийн хялбар арга бол Илоны засгийн газрын татаас, гэрээг цуцлах явдал юм” гэж Трамп Truth Social дээр нийтэлжээ. Уолл Стритийн худалдаачид Маскийн цахилгаан машин үйлдвэрлэгчийн хувьцааг хаяж, Теслагийн хувьцаа 14.3%-иар буурч, зах зээлийн үнээр 150 орчим тэрбум доллараа алдсан байна. Энэ нь Теслагийн түүхэн дэх хамгийн том үнийн уналт гэж дүгнэж болно. Хариуд нь  Маск жиргээн дээр Трампыг огцруулах ёстой гэж хариулжээ. Гэвч Трампын Бүгд найрамдах намынхан Конгрессын хоёр танхимд олонхи болж байгаа бөгөөд үед Трампт импичмент зарлах магадлал тун бага гэж Ройтерс энэ өнцөгт дүгнэлт хийжээ.

Энэ хоёр хүний хоорондох дайн Маск Трампын татвар, зардлын хэмжээг эрс танах тухай хуулийн төслийг буруушааснаас эхэлсэн байна. 

Маск хоёр хоногийн өмнөөс уг хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж эхэлсэн ба ерөнхийлөгч эхэндээ чимээгүй байсан ч  ийнхүү пүрэв гарагт тэсэрчээ. Маскд маш их урам хугарсан. “Хараач, Илон бид хоёр гайхалтай харилцаатай байсан. Цаашид харилцаатай байх эсэхээ мэдэхгүй байна” гэж Трамп хэлэв.

Өнгөрсөн жилийн сонгуульд Трамп болон бусад Бүгд найрамдах намынхныг дэмжихийн тулд бараг 300 сая доллар зарцуулсан Маск “Надгүй бол Трамп сонгуульд ялагдах байсан” гэжээ.  Мөн Маск Трампын гарын үсэг зурсан тарифууд АНУ-ыг энэ оны сүүлээр уналтад оруулна гэж мэдэгдэв.

Маскийн бизнест Tesla-аас гадна пуужингийн компани, засгийн газрын гүйцэтгэгч SpaceX болон түүний хиймэл дагуулын Starlink нэгж багтдаг.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here