М.Нарантуяа Нара: Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан ЖДҮ, тендер, концесс бүгдийг хувааж авсан

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Энэ үеэр гишүүн М.Нарантуяа Нара гишүүн байр сууриа нэлээн хурц илэрхийлээ. Тэрбээр “Энэ хуралд ирцээ бүртгүүлсэн гишүүдийг иргэд сайн хараад аваасай. Ирцээ бүртгүүлээгүй гишүүд ацан шалаатай, аль ч талд ороогүй алцаганасан гишүүд байгаа. Хоёрдугаарт, би энэ танхимд орж ирсэндээ харамсаж байна. Энэ танхимд орж ирээд би алаад өгнө гэж бодсон. Гэтэл энэ танхимд багцалсан, улсаа тонон дээрэмддэг, мафи бүлэглэлийн гар хөл болсон, тэднээс хандив мөнгөөр орж ирдэг газар байсан байна. Би өнөөдөр өдөртөө олдог мөнгийг хоёр хувааж, авчихаад “хулгайч” болчихоод байж байна.
Өнгөрсөн хугацаанд МАН дангаараа засагласан. Та нар бүгд ЖДҮ, тендер, концесс юу байдгийн бүгдийг нь хувааж авсан. Өнөөдөр гадаа болж байгаа жагсаал та нарын хувааж авах гэсэн атгаг санаа. Хэн чинь ажлаа албаа гүйлгээд уул уурхай, зам тээвэр, боловсролын сайдаар очих гээд байгаа. Монголын ард түмэн татвараа төлж чадахгүй байхад М-Си-Эс орд баялаг эзэмшигчид яахаараа хуулийн хийдлээр НӨАТ-ын татвараас тэглүүлээд байдаг юм бэ. Тэгсэн хэрнээ бүгдээрээ энэ эрх ашгийг хамгаалж байж дандаа ард түмний эрх ашгийг ярина. Би хэний ч дэмжлэгээр орж ирээгүй учраас шударга хэлж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар...

Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн...

Сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Байгаль орчин, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...