Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно

Нийслэлийн өмч хувьчлах комисс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авсан юм. ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. НЗДТГ-аас өмчлөлдөө эргүүлэн авсан тус объектыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор тогтлоо. Улаанбаатар хотын хэмжээнд төрөх эмнэлгийн ачаалал их байгаагаас шалтгаалж эмэгтэйчүүд төрсний дараах асаргаа, сувилгааг хангалттай авч чаддаггүй. Түүнчлэн хотын хэмжээнд нийслэлийн харьяаны эх, нярайн сэргээн засах төв байдаггүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан юм.Тус сэргээн засах төв ашиглалтад орсноор шинээр төрсөн эх, нярай хоёрт төрсний дараах цогц асаргаа, сувилгааг үзүүлэх бүрэн боломж бүрдэх бөгөөд засварын ажлыг ирэх сард эхлүүлнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...