Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа орнуудын Элчин сайд нар хамтран жил бүр хоёр талт уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд уулзалтаар Европын холбоо болон Монгол Улсын цаашдын стратегийн хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тэргүүтэй удирдлагууд оролцлоо.

Монгол Улс сүүлийн хоёр жил төрийн байгууллагын хөгжлийн бодлогод үнэлгээ хийх, зохицуулалтын орчныг бий болгох чиглэлээр судалгаа, үнэлгээ хийх анхны журмын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцүүлж, батлуулаад байна.

Үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж батлуулах, үндэсний хэмжээнд үнэлгээний чадамжийг сайжруулах, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, олон улсын цогц систем (DME)-ийг бий болгоход анхаарч ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Цаашид Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, гурав дахь хөрш, нэн ялангуяа Европын Холбоо, Европын Холбооны гишүүн улсуудын сайн туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэн санал солилцлоо

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...