Цагдаагийн Ерөнхий газарт процессын дахин инженерчлэл хийж эхэллээ

Цагдаагийн Ерөнхий газарт процессын дахин инженерчлэл хийх нэгдсэн ажлын хэсгийн уулзалтаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас процессын дахин инженерчлэл хийх арга зүйг танилцууллаа.

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, ЦЕГ-ын Дэд дарга бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Дэд бөгөөд Стратеги, бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Мөнгөншагай, Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн дарга Н.Баясгалан, цагдаагийн болон дотоодын цэргийн командлагчийн зөвлөлийн гишүүд, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын холбогдох 11 алба, нэгжид процессын дахин инженерчлэлийг хийхээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2025 оны 4-р сарын 25-ны өдрийн А/71, А/175 дугаар хамтарсан тушаалаар ажлын хэсгийг баталсан.

Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас дараах 8 чиглэлээр ПДИ-ийг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Үүнд:
1. Хуулийн шинжилгээ
2. Чиг үүргийн шинжилгээ
3. Эрсдэлийн шинжилгээ
4. Судалгаа (оролцогч талуудын сэтгэл ханамж, төрийн албан хаагч)
5. Системийн шинжилгээ
6. Ажлын байрны зураг авалт
7. Процессын зураг
8. Санхүү, төсвийн шинжилгээ, олон улсын төсөл хөтөлбөр

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...