Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км төмөр замын бтээн байгуулалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү төмөр замын бүтээн байгуулалт юм.

Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, ажилтнууд 1,500 орчим техник, машин, механизм ашиглан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ирэх аравдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит, уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, 15 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцжээ.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны эдийн засаг, ачаа тээвэр, логистикийн хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлж, Хөшигийн хөндийд баригдах Хүннү хот, “Тээвэр логистикийн төв”-ийг барьж байгуулах суурь нөхцөл бүрдэнэ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү төмөр замын бүтээн байгуулалт юм.

Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, ажилтнууд 1,500 орчим техник, машин, механизм ашиглан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ирэх аравдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит, уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, 15 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцжээ.

 

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны эдийн засаг, ачаа тээвэр, логистикийн хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлж, Хөшигийн хөндийд баригдах Хүннү хот, “Тээвэр логистикийн төв”-ийг барьж байгуулах суурь нөхцөл бүрдэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...