Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, хатагтай Коринн Пэрера-г хүлээн авч уулзан саяхан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын төлөөлөгчдийн Францын Аудитын шүүхэд хийсэн ажлын айлчлалын талаар танилцуулж, хоёр байгууллагын хооронд харилцаа, хамтын ажиллагааны түүхэн шинэ хуудас эхэлсэнийг онцлон, дээрх айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд онцгойлон тус дэм үзүүлсэнд Элчин сайдад талархсанаа илэрхийлэв.

Уулзалтын явцад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын үйл ажиллагааны чиг, үүрэг, хамтарсан засгийн газрын хөгжлийн хөтөлбөр, төслүүдийн талаар Элчин сайдад дэлгэрэнгүй танилцуулан Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Элчин сайдтай хамтран ажиллах чин эрмэлзлэлтэй байгааг илэрхийлэв.

Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны олон чухал үйл ажиллагаа өрнөхийг Элчин сайд мэдээлж хоёр улсын хянан шалгах байгууллагын хоорондын хэлхээ холбоосыг улам эрчимжүүлэхэд өөрийн зүгээс дэмжин ажиллах бүрэн боломжтойг онцоллоо

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...