Home Дэлхий Доминиканд шөнийн цэнгээний газрын дээвэр нурж 79 хүн амиа алджээ

Доминиканд шөнийн цэнгээний газрын дээвэр нурж 79 хүн амиа алджээ

0
Доминиканд шөнийн цэнгээний газрын дээвэр нурж 79 хүн амиа алджээ

Доминиканы Бүгд Найрамдах Улсын  нийслэлд мягмар гарагийн үүрээр нэгэн алдартай шөнийн клубын дээвэр нурж,  79 хүн нас барж, 160 хүн шархаджээ. Аврах багийнхан Санто Доминго дахь нэг давхар “Jet Set”  нэртэй шөнийн цэнгээний газрын нурангид дарагдсан байж болзошгүй хүмүүсийг хайж байна гэж Онцгой байдлын төвийн захирал Хуан Мануэль Мендес хэлэв.

“Бид хог хаягдлыг цэвэрлэж, нурангид дарагдсан хүмүүсийг хайж байна” гэлээ.

Үйл явдал маш хурдан болсон. Би самбаачлан булан руу зугатаж чадсан. Эхэндээ газар хөдлөлт гэж бодсон ч дээвэр нурж байсан гэж клубт байсан иргэн хэлжээ.

Z

Дээвэр юунаас болж нурсан болон Jet Set-ийн барилгад хамгийн сүүлд хэзээ шалгалт хийсэн нь тодорхойгүй байна. Клубт нэг хамтлаг  тоглолтоо хийж байсан бөгөөд улс төрчид, тамирчид болон олны танил хүн олон цугласан байжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here