“Ногоон автобусны хэрэг”-т Ж.Сүхбаатар буруугүйг тогтоож, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болголоо

Ногоон автобусны гэх тодотголтой “Тэнүүх Огоо” компанийн захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг өнөөдөр танилцуулав. Гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт дууссан юм. Шүүхээс ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татагдсан Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, А.Ганхуяг нарын 9 хүний хэргийг хэрэгсэхгүй, хоёр хүний хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрлэжээ. Шүүх бүрэлдэхүүн нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван нарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ким Кэа Баум, Ли Жин Соп нарт холбоотой залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Сайд асан Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай нарын хэргийг хэрэгсэхгүй болгов. Түүнчлэн Ц.Болортуяаг эрх мэдэл, албан тушаалаа урвуулах хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгажээ. Харин Тэнүүн Огоо компанийн захирал А.Ганхуягийг гэмт буруутайд тооцож дөрвөн жил нийтийн албан ажиллах эрхийг хасах, 7 жил хорих ял шийтгэх санал яриигдаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...