Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зургаадугаар сарын 3-нд явуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэв. Шийдвэрийг энэ долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулна. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дак Сү Мягмар гаригт болох хуралдааны үеэр товыг батлахаар төлөвлөжээ.
Зургаадугаар сарын 3 гэдэг тов батлагдвал тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийг бүртгэх бөгөөд сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаа тавдугаар сарын 12-ноос эхэлнэ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй төрийн албан хаагч сонгууль болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө огцроно гэж хуульд заажээ. Тиймээс тухайн нэр дэвшигчийн хувьд тавдугаар сарын 4 эцсийн хугацаа болно. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч сонгуулийн дүн гарсны дараа шууд албан тушаалдаа шилжинэ.5