Э.Даваажамц, Б.Буянхишиг нар 5000 км замыг гүйж туулахаар гараанаас гарлаа

  • байдаг, багаар түүхэн амжилт тогтоох энэхүү үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Та бүхний ард Зэвсэгт хүчний алба хаагчид, тэдний гэр бүл, Монголын ард түмэн цөмөөрөө бий шүү хэмээн баяр хүргээд Монгол цэргийн босоо цагаан хийморь алтан шар замыг нь үргэлжид ивээхийн ерөөл өргөв. Мөн тэрээр гүйгчдэд дэмжлэг үзүүлж ажиллах бүлэг, Зэвсэгт хүчний мөрдэс нэгт нөхөд, орон нутаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, хамт олон тэр дундаа дөрвөн зүгийн Соёмбот багануудад очих үед хилийнхэн дэмжлэг үзүүлэх болсонд талархаж байна гэсэн юм.
    Гүйгчдийг гараанаас гарах мөчид Өлгий цэргийн хүрээний анги, салбаруудын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөл эхний 15 км хүртэлх зайд хамтдаа гүйж, урт холын замд нь урам зориг хайрласан байна.

  • Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар баруун захын цэг Алтай таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг 63 хоногт, хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг 36 хоногт тус тус туулж дуусгахаар төлөвлөжээ. Ингэхдээ өдөрт дунджаар 50-55 км замыг туулах юм байна.Багаар түүхэн амжилт тогтоохоор гараанаас гарсан цэргийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх бүлэг томилогдсон бөгөөд бүлгийн даргаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч хошууч Г.Уламбаяр, эмчээр тус ангийн эрүүл ахуйч эмч дэслэгч Б.Золбоо, жолооч-тогоочоор мөн тус ангийн батальоны ахлах тогооч, ахлах ахлагч Б.Золбоо, жолоочоор Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн жолооч, ахлагч О.Ууган-Эрдэнэ, гэрэл зурагчнаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн гэрэл зурагчин О.Мөнхбат нар ажиллаж байна. Түүнчлэн “Соёмбо” редакцынхан контент, нэвтрүүлэг, нийтлэл бэлтгэн олон нийтэд түгээхээр тус тус дагалдан ажиллаж байна
  • Мэдээллийг нийтлэх мөчид буюу 20.00 цагийн үед гүйгчидтэй холбоо барихад Алтай таван Богдын Cонгинотын даваанаас гүйсээр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл бригадад ирсэн байв. 32 км замыг 4 цаг 13 минутад туулж дуусгаад амрахаар ийн буудаллажээ. Тэд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газрыг сүлжин гүйсээр Үндэсний их баяр наадмын өмнө барианд орохоор төлөвлөөд байна.

Ахмад Д.БОЛОР, гэрэл зургийг О.МӨНХБАТ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“ЗӨӨЛӨН ХОТ” фестивалийг зохион байгуулна

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход...

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны...

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэх талаар ЖАЙКА-тай санал солилцов

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд...

27 иргэнийг Монгол Улсад 1-5 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан...