Энэ жил Энхтайваны өргөн чөлөөний замыг бүрэн шинэчилнэ

 

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл энэ оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Энэ онд нийслэлийн 36 байршилд зам засварын ажил хийхээр төлөвлөсөн. Үүний 26 нь он дамжиж хийж байгаа бөгөөд үлдсэн 10 байршил нь бидний шинээр төлөвлөсөн замууд байгаа. Зам засварын ажил өнөөдөр Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх зам засварын ажлаар эхэллээ. Уг ажлын хүрээнд замын хажуугийн авто машины карма зогсоолуудыг хаах, хашлага болон нүхэн эвдрэлийн засварлах ажлуудыг эхлүүлээд байна. Хэсэгчилсэн асфальт хучилтын ажил энэ сарын 25-аас эхэлнэ. Энэ жил нийслэлийн гол гудамж, замуудыг засварлахаар төлөвлөсөн. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэнэ” гэлээ.

Түүнчлэн энэ онд 1978 оноос хойш их засвар хийгээгүй Найрамдлын зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй Энхтайваны өргөн чөлөөний замыг бүрэн шинэчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний нийт 8,9 км авто зам болон Найрамдлын 16 км замын засварыг долоодугаар сарын 10-аас өмнө хийж дуусгана гэдгийг хэлж байлаа.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...