66 настай герман бүсгүй 10 дахь хүүхдээ тээж төрүүлжээ

Тэрээр TODAY.com сайтад өгсөн ярилцлагадаа хүүхэд олохын тулд элдэв эм бэлдмэл хэрэглэдэггүй, тээхэд хүндрэл байгаагүй гэж ярьжээ. 
66 настай эмэгтэй нь  өмнө нь 46 настай Светлана, 36 настай Артем,  12 настай Элизабет, Максимилиан, 10 настай  Александра, Леопольд, 8 настай Анна, 7 настай  Мария, 4 настай Катарина гэсэн 9 хүүхэд төрүүлж өсгөжээ.
Хилдебрант музейн захирлаар ажилладаг бөгөөд өнөр өтгөн гэр бүл гайхамшигтай зүйл төдийгүй, хамгийн чухал нь хүүхдүүдийг зөв хүмүүжүүлэхэд хамгийн гоё орчин” гэж ярьжээ.
Найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнийг өдий насанд ээж болсонд сөргөөр хүлээж аваагүй. Би тамхи татдаггүй, архи уудаггүй, жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл огт хэрэглэж байгаагүй гэж бүсгүй хэлэв.
Үүнээс өмнө 2023 онд Угандад 70 настай Сафина Намукваяа  хүү, охин хоёр ихэр төрүүлсэн байдаг. Тэрээр жирэмслэхийн тулд донорын өндгөн эс болон нөхрийнхөө эр бэлгийн эсийг ашиглан үр шилжүүлэн суулгуулсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...