Хилс хэрэгт буруутгагдаж 46 жил хоригдсон иргэнд 1.4 сая доллар нөхөн олгоно

Амьдралынхаа  46 жилийг цаазын ял гүйцэтгэхийг хүлээн шоронд өнгөрөөж, өнгөрсөн жил цагаатсан  Японы иргэнд 1.4 сая долларын нөхөн төлбөр олгосон тухай шүүхээс мягмар гарагт мэдэгдлээ.

Мэргэжлийн боксчин асан, 89 настай Ивао Хакаматаг  1968 онд дөрвөн хүний амийг бүрэлгэсэн хэргээр цаазаар авах ял оноосон байдаг. Үүнээс хойш тэрээр  дэлхийн хамгийн удаан хугацаанд цаазаар авах ялтай байсан  хоригдол хэмээн нэрлүүлж явсан. Харин өнгөрсөн жил ДНК-ийн шинжилгээгээр түүнийг яллаха нотлох баримт  болсон цустай хувцас нь аллагаас хойш цус болсон болохыг тогтоож түүнийг цагаатгасан ажээ.

Ингээд Шизүока дүүргийн шүүхээс Хакаматаг буруутай нь тогтоогдсон өдрөөс хойш өдөрт 85 орчим ам.доллараар тооцож нийт 217 сая иен нөхөн олгохоор шийдсэн байна.

Түүний хууль ёсны төлөөлөгч Хидэёо Огава энэхүү нөхөн олговрыг Японд хууль бусаар шийтгэгдсэний төлөө олгож байсан “хамгийн их мөнгө”  ч гэлээ Хакаматад учирсан хохирлыг хэзээ ч нөхөж чадахгүй гэжээ. Өмгөөлөгч “Төр  цагаатгах боломжгүй алдаа гаргасан” гэж  үзэж буйгаа мэдэгджээ.

Хэргийг тодруулахад,  Хакамата 1961 онд мэргэжлийн боксчноос зодог тайлж, Японы төвийн Шизуока дахь шар буурцаг боловсруулах үйлдвэрт ажилд орсон аж. 

 Үйлдвэрийн эзэн, эхнэр, хоёр хүүхдийн хамт гэртээ хутгалуулж нас барсан  бөгөөд энэ хэрэг гарснаас таван жилийн дараа Хакаматаг цагдаагийнхан баривчилсан байна.

Хакамата эхлээд өөрт нь тулгаж буй хэргийг хүлээн зөвшөөрсөн ч дараа нь цагдаа нар түүнийг зодож, заналхийлсэн учир хэргийг хүлээсэн гэж  мэдүүлжээ.

Тэр цагаас хойш гэм буруугүй гэдгээ мэдэгдсээр ирсэн Хакамата амьдралынхаа талаас илүү хувийг цаазаа хүлээж өнгөрүүлсэн юм. 

Түүний энэ хэрэг ял шийтгэлийн түвшин 99 хувьтай байдаг Японы эрүүгийн эрх зүйн тогтолцоог дэлхий дахины анхааралд аваачиж,  тус улсад цаазаар авах ялыг халах уриалгыг өдөөсөн юм.

Хакаматаг суллахын төлөө удаан хугацаанд кампанит ажил хийж байсан Хакаматагийн эгч Хидеко өнгөрсөн жил CNN-д олон жил хоригдсон нь ахынх нь сэтгэцийн эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулсан гэж хэлж байжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдааны ялагчид тодорлоо

Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн...

Ч.Өнөрбаяр: Монгол Улсын хүния эрхийн индексийг өсгөхөд хамтарч ажиллана

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хүний эрхийн...

Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын...

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх бага хурлыг эх орондоо зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ...