2024 онд 30 улсын 2084 иргэнийг манай улс хил нэвтрүүлэлгүй буцаажээ

Ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг үндэслэлээр өнгөрөгч 2024 онд 30 улсын 2084 иргэнийг манай улс хил нэвтрүүлэлгүй буцаажээ.  Үүнд, БНХАУ-ын 1238, БНСУ-ын 486, БНУзУ-ын 167, БНАзУ-ын 47, БНКирУ-ын 42, бусад улсын 105 иргэн байна.

Тэгвэл оны эхний хоёр сарын байдлаар 12 улсын 211 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан бөгөөд хил дээрээс буцаагдсан дээрх иргэдийн 148 нь БНХАУ, 24 нь БНСУ,  19 нь БНУзУ-ын иргэн байна.

Аялал жуулчлалыг дэмжих, Монгол Улсад зочлох жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчилж, цахим виз олголт нэмэгдэхийн хэрээр жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хилээр дээрээс буцаагдсан иргэдийн тоо  сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...