ХЭҮК: Цагдаагийнхан “Ноорог”-ын залуусын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтныг 2025 оны 03 дугаар сарын 17-18-ны шилжих шөнө 22.00-07:00 цагийн хооронд хойшлуулшгүйгээр баривчилж, ажлын байранд нь нэгжлэг хийж, цахим төхөөрөмжүүдийг хураан авч, тэдний халдашгүй, чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Энэхүү мэдээллийн мөрөөр Комисс шалгах ажиллагааг явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн дүгнэлт гаргаж, олон нийтэд танилцууллаа.

Нэг. “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтны халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна” гэсэн заалтыг мөрдөөгүй, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ноорог Креатив Студио” ХХК-ийн 8 ажилтныг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.О-оос “Ноорог.мн” пэйж хуудсын талаар ирүүлсэн цахим гомдол, мэдээллийг үндэслэсэн, тэдний өмнө шалгагдаж байгаа хэрэгтэй нь холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэх тайлбарыг дараа нь өгсөн ч, тухайн ажиллагааг хийх үедээ Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан саатуулсан байх тул эдгээр иргэд ямар гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаагаа мэдэх боломжгүй байсан гэж үзэн тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ.

 УЕПГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/1412 дугаар албан бичгээр хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцсон гэх тайлбарыг ирүүлсэн боловч хойшлуулшгүй ажиллагаа хийсэн болон түүнийг хүчинтэйд тооцсон үндэслэлээ Комисст тодорхой тайлбарлаагүй, баримтыг ирүүлээгүй болно.

Хоёр. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндөж, Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэл, зоригийг мохоох үр дагавар үүсгэсэн үйл явц болсон байна.

Үзэл бодолтой ба2йх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн тулгын чулуу, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18, 19 дүгээр зүйлээр баталгаажсан эрх чөлөө юм. Ямар нэг хууль бус, дур зоргийн шинжтэй цензур, хязгаарлалт, дарамтаас ангид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ялангуяа төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны талаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүний эрхийн эрх зүй онцгойлон хамгаалдаг.

Гурав. Төрийн байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй.

Мэдээлэл авах эрх нь үзэл бодлоо илэрхийлэх, төрийн хэрэгт оролцох эрхийг суурь нөхцөл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, ИБУТЭТОУП-ын 18, 19 дүгээр зүйлээр баталгаажсан хүний эрх болно. Харин “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтанд холбогдох хойшлуулшгүй ажиллагаа ямар үндэслэлээр явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан эсэх талаар эрх бүхий хууль сахиулах, төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудаас өгсөн мэдээлэл зөрүүтэй, тодорхой бус байсан нь олон нийтэд эргэлзээ төрүүлэхүйц, ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...