Монгол Улсын үнэлгээний чадавхын индексийг тогтооно

Монгол Улсын үнэлгээний чадавхын индексийг тооцож тогтоох судалгаа 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эхэлнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем /DME-Design, Monitoring and Evaluation/-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгоно” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын үнэлгээний холбоо болон ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагатай Монгол Улсын үнэлгээний чадавхын индексийг тогтоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Улсын үнэлгээний чадавхын индексийг тогтоох нь хөгжлийн бодлогын үнэлгээ хийх аргачлал, туршлага, чадавхын түвшинг тогтоож, цаашид олон улсын үнэлгээ хийх арга, аргачлалыг нэвтрүүлэх, үнэлгээ хийх чадавхыг сайжруулахад чиглэсэн сургалт, зөвлөмж, зааварчилгаа авах, бусад олон улсын байгууллага болон үнэлгээ хөгжсөн улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд суурь нөхцөл болох ач холбогдолтой юм.
Дээрх ажлын хүрээнд Улсын үнэлгээний чадавхын индексийг тооцох асуумжийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, тэдгээрийн харьяа байгууллага, Засгийн газар, яам, агентлаг, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит компани, их дээд сургууль, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, судалгаа, үнэлгээний компани зэрэг 164 байгууллагад хүргүүлээд байна.

Өнөөдөр энэхүү судалгаанд хамрагдах байгууллага, албан хаагчдад зориулан Улсын үнэлгээний чадавхын индекс болон индекс тогтоох асуумжийг хэрхэн бөглөх талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх цахим сургалтыг зохион байгуулав. Сургалтад Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, ахлах референт М.Баярмаа, ХБНГУ-ын Хөгжлийн Үнэлгээний институтийн үнэлгээний ажилтан Сабина Палмройтер, үнэлгээний ажилтан Хуан Карлос Санц, Монголын Үнэлгээний холбооны үүсгэн байгуулагч Ө.Эрдэнэчимэг, ТУЗ-ын дарга Г.Ууганцэцэг нар сургалт, танилцуулгыг хийж, төрийн болон хувийн байгууллагын 730 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо.

Энэхүү асуумжийг бөглөхөд зөвлөмж, мэдээлэл авах шаардлагатай бол Монголын үнэлгээний холбоо (70008563, 88026646, [email protected])-той холбогдоно  уу.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...