К.Ковентри ОУОХ-ны анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо

Зимбабвегийн иргэн Кирсти Ковентри Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ анхны эмэгтэй бөгөөд анхны африк гаралтай ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Өдгөө 41 настай, усанд сэлэлтийн Олимпын хошой аварга тэрбээр спортын удирдах дээд байгууллагын хамгийн том албан тушаалд сонгогдсон хамгийн залуу хүн болж байна. К.Ковентри бүрэн эрхийнх нь хугацаа нь дуусаж буй Томас Бахын халааг авч үг хэлэхдээ, өөртэй нь өрсөлдсөн зургаан хүнтэй хамтран ажиллахаа мэдэгджээ.

“Энэ бол ер бусын мөч. Би есөн настай бяцхан охин байхдаа хэзээ нэгэн цагт энд зогсож, Олимпын хөдөлгөөнийг удирдах завшаан тохионо гэж төсөөлж ч байгаагүй. Өнөөдөр гаргасан шийдвэрээрээ та бүхэн бахархах болтол би ажиллах болно. Чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье” гэж К.Ковентри хэлэв.

Т.Бахын дэмждэг нэр дэвшигч гэгдэж байсан К.Ковентри ОУОХ-ны ахмад зүтгэлтэн, бага Хуан Антонио Самаранч, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу нартай ширүүн өрсөлдөнө гэж таамаглаж байсан юм. Гэсэн хэдий ч санал хураалтын эхний шатанд 97 гишүүний 49 нь түүнд саналаа өгсөн нь ОУОХ-ны гишүүд түүнд өндөр итгэл хүлээлгэснийг харууллаа. Х.Самаранч 28 санал, Олимпын хошой аварга С.Коу найман санал авчээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...