Монгол Улсын хоёр дахь сансрын нисэгчийг тодруулахаар ажиллаж байна

Монгол хүн сансарт ниссэний 44 жил ой энэ сарын 22-ны өдөр тохионо. Энэхүү өдрийг тохиолдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тэртээ 1977 онд бүрэлдсэн ШУА-ийн Сансар судлалын тасгийн хамт олонд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын анхны сансрын нисэгч, Чингис хаан одонт Ж.Гүррагчаа, тухайн үед сонгон шалгаруулалтад тэнцсэн С.Сайнцог, багийн эмч Л.Лхагваа, УИХ-ын гишүүн, Академич, чацаргана, борцыг сансарт турших туршилтыг хийж байсан Д.Рэгдэл, Сансар судлалын тасгийн эрхлэгч Ч.Лхагважав, нарийн бичиг Ж.Гантулга, Д.Батмөнх зэрэг Монгол Улсын сансрын анхны багтай уулзаж, яамны баримталж буй бодлогын талаар санал солилцож, хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улс 44 жилийн өмнө ЗХУ-тай хамтран сансарт анх нисэгчээ илгээсэн бол өнөөдөр хоёр дахь сансрын нисэгч нь хэн байх вэ, түүнийг аль улстай хамтран нисгэх вэ гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн. Энэхүү асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэдгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү онцлов. 

Үүний зэрэгцээ, тэрбээр, бид үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтран хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. 10 гаруй жилийн туршид яригдаж буй энэхүү ажил нь Монгол Улсын харилцаа холбооны бие даасан байдлыг хангах ач холбогдолтой. Мөн манай улсад Старлинктэй ижил төстэй нам орбитын чиглэлд хиймэл дагуул хөөргөж буй олон улс хамтран ажиллах санал тавьж байна.

Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад сансар судлал нь эдийн засгийн шинэ бүтэц болж, урьд урьдынхаасаа илүүтэй олны анхаарлын төвд орлоо. 

Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс Сансрын тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх намрын чуулганы үеэр өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үүнд ахмадуудын оролцоо маш чухал гэдгийг Сайд Ц.Баатархүү онцолсон юм. 

Ж.Гүррагчаа сансарт ниссэнээр Монгол Улсын анхны сансрын нисэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүнээр тодорч байв. Харин Монгол Улс өөрийн нисэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Мөн сансрын уудамд техникээ гаргаж, туршсан дэлхийн тав дахь орон, сансар судалгааны төхөөрөмжийг нислэгийн явцад бүтээсэн 20 дахь орон болсон.

Тухайн үед нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг БНМАУ-ын ШУА-ынхан дангаараа хариуцаж байв. Тус нислэгээр Атлантын далай, Латин Америк, Арабын хойг гээд тив газрууд, Канад, АНУ, Куба зэрэг улсууд болон ашигт малтмал, амьтан судлал гээд газарзүйн төлөвлөгөөт олон зураг авсан байдаг. Тэдгээр зургууд олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Ялангуяа газрын мэдээлэлд буюу дэлхийн улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд түлхүү ашиглажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...