Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулна

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын г6ишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгалаа.

Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, хөдөлгөөн өрнүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулах зардлыг 2025 оны батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдааны тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны хоёрдугаар сарын 03-ны тогтоолоор Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах шийдвэр гарсан.

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг 2025 оны гуравдугаар сарын 25-нд Баруун бүсийн зөвлөлийн хуралдааныг Баян-Өлгий аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Хангайн бүсийн зөвлөлийн хуралдааныг Архангай, Говийн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорноговь, Хойд бүсийн зөвлөлийн хуралдааныг Булган аймаг, Зүүн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорнод аймаг, Төвийн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дархан-Уул аймагт болон Улаанбаатарын бүсийн зөвлөлийн хуралдааныг Улаанбаатар хотод энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...