Б.Буяндэлгэр: Хуулиа зөв ойлгож, хэрэглэвэл Цагаан сараар 3 өдөр амрах боломжтой

Шинэ үндсэн хуулийг баталсан БНМАУ-ын АИХ-ын депутат, ҮХЦ-ийн гишүүн асан, хуульч Б.Буяндэлгэр цахим хуудсаараа Гэр бүл, хөдөлмөр нийгмйин хамгааллын сайд Л.Энх-Амгаланд ханджээ. Тэрээр “Сайд та “Хөдөлмөрийн тухай хуулинд Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр нийтээр амрах баярын өдөр гэж заасан боловч энэ жил Шинийн 1 байхгүй тул 2 өдөр амарна” гэсэн мэдэгдэл тайлбар хийж байна.

Хуулийг хэрхэн зөв ойлгож хэрэглэх вэ гэдэг маш чухал. Хуулийг хэрэглэх гэдэг нь хуулийг биелүүлэхээс тусдаа ойлголт бөгөөд сүүлийн үед хуулийг тайлбарлан хэрэглэх гэсэн утгыг илүү илэрхийлэх болсон.

Энэ үүднээс хуулийг хэрэглэхдээ хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийг батлан гаргаж байсан цаг үе, нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг зайлшгүй харгалзан авч үзэх ёстой.

Үүний дотроос тухайн хууль, хуулийн зүйл заалтыг баталсан хууль тогтоогчийн хүсэл зориг тун чухал. Монгол Улсын Их Хурал Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдийг нийтээр амрах баярын өдөр болгон тогтоохдоо Монголын ард түмний уламжлал, ёс заншилд гүн хүндэтгэлтэй хандаж хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяраар нь өргөн дэлгэр баярлуулж, цэнгүүлэх, өвлөж ирсэн зан үйлээ амар амгалан үйлдэх боломжийг хангах хүсэл зоригийн үүднээс Цагаан сарын эхний гурван өдөр нь ямар ч тохиолдолд амралтын өдөр байхаар хуульчилсан болох нь тодорхой бөгөөд ойлгомжтой юм.

Харин энэ жил билгийн тооллын Цагаан сарын шинийн 1 байхгүй таарсан нь тухайн хуулийг батлах цаг үед урьдчилан харах боломжгүй байдлаас шалтгаалсан эрх зүйн хийдлийг үүсгэж байх тул энэхүү хийдлийг хэрхэн зөв шийдэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Аутентик буюу хууль тогтоогчийн тайлбар (УИХ-ын тогтоол) гарч болох боловч энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй байна. Дээд шүүхийн тайлбар (легал тайлбар) эрх зүйн тодорхойгүй байдлын улмаас гарах боломжгүй байгаа.

Иймээс Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хуулийг батлан гаргах үед дээрх хийдлийг урьдчилан харах боломжгүй байсан нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан хууль тогтоогчийн хүсэл зориг ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн байх зайлшгүй шалгуурыг хангаж байх тул Засгийн газар энэ асуудлыг тогтоол гарган “Хөхөгчин” хэмээх модон могой жилийн Цагаан сарын шинийн 2, 3, 4-ний өдрүүдийг нийтээр амрах өдрүүд гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Энэ нь зөвхөн хуулийг зөв ойлгож хэрэглэх асуудал бөгөөд хууль тогтоогчийн бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг огтхон ч биш, харин ч хууль тогтоогчийн зорилго, хүсэл зоригийг бататган хэрэгжүүлсэн, ард түмний ашиг сонирхолд нийцсэн, тэдний төр засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлсэн алхам болох юм. Таныг хүндэтгэсэн хуульч Б.Буяндэлгэр” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...