Л.Гантөмөр: Одоогоор 4.5 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байна

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Сүүлийн үед урдьчилгаагүй, орлогоо нотлох албагүй зээл олгоно гэсэн сурталчилгаа их явж байна. Энэ бол санхүүгийн маш олон хууль, дүрэм, журмыг зөрчиж байгаа юм. Монголбанк үүнд анхаарал хандуулах байх. Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийнэ гэж найдъя. Санхүүгийн хариуцлагатай байх нь валютын урсгалыг тогтвортой байлгахад нөлөөлнө. Валютын нөөц тогтвортой байгаа. Одоогоор 4.5 тэрбум ам.долларын нөөцтэй байна.
2025 онд 100 сая тонн нүүрс экспорлох шаардлагатай. Үүнд хүрэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна. Алтны үнэ өсөж байгаа үед алтны олборлолтыг 30 тоннд хүргэнэ гэсэн шууд зорилт тавиад ажиллах ёстой. Тиймээс алтны стратегийн ордыг эргэлтэд оруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлууд хийнэ. Зээлийн болоод хөрөнгө оруулалтын харьцаанд алдаа байгаа учраас зээл авсан бол шууд гэрээний гүйцэтгэлийг тооцдог болох хэрэгтэй байна. Зээлийн маргаан гэдэг асуудал хэтэрхий урт байдаг.
Шүүхийн шийдвэр биелдэггүй. Монголчууд хууль биелүүлдэггүй, хэрэгждэггүй гэдэг асуудал байгаа учраас том хөрөнгө оруулагч нар наашаа хардаггүй. Тийм учраас Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль дээр Засгийн газар ажиллаж байна. Хуульд за бол ёогүй л гэдэг зарчмыг суулгах ёстой. Хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ. Тэгэхээр гэрээний нөхцөлийг бүх түвшинд хадгалах ёстой.
Бизнес эхлүүлэхэд Монгол Улс 190 улсаас 100-д жагсдаг. Бизнес эхлэх 7 шат дамжлагаа хэрхэн цөөрүүлэх вэ гэдгээс л эхлэх хэрэгтэй байна. Барилгын зөвшөөрөл авахад бид 190 орноос 130-д байна. 17 үе шат дамжиж 134 хоног зарцуулдаг. Эрчим хүчний холболтоор 190 орноос 152-т жагсч байна. Энэ бол хамгийн хүнд асуудал. Багадаа 79 хоног зарцуулж, 73 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. Хамгийн гол хүнд суртал энд байгаа юм. Өмчийн бүртгэл гэхэд манайх 5 үе шаттай, дунджаар 16 хоног зарцуулдаг” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

П.Мягмардорж: Гадаад талаас ирэх эрсдэлийг бууруулах хүч бол ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ

Олон улсын харилцаанд өрнөж буй үйл явдлыг "offensive realism"...

“Шинэ ХАРХОРУМ” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа

УИХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт...

Э.Оюунболдын допингийн шийтгэл 6-р сарын 20-нд дуусна

Хэнтийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд 2015 оны Улсын баяр...

Б.Буяндэлгэр: Хуулиа зөв ойлгож, хэрэглэвэл Цагаан сараар 3 өдөр амрах боломжтой

Шинэ үндсэн хуулийг баталсан БНМАУ-ын АИХ-ын депутат, ҮХЦ-ийн гишүүн...