“Харбин-2025” Азийн өвлийн наадмыг MNB спорт суваг шууд дамжуулан үзүүлнэ

БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн  өвлийн наадам өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:00-д нээлтээ хийнэ. “Харбин-2025” Азийн өвлийн наадмыг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз болон MNB Спорт суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Мөн MNB.mn сайт наадмын үйл явцын талаар тогтмол мэдээлэх болно.

Тус наадам биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах 6 спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. Харин Монгол Улсын шигшээ баг тамирчид 4 спортын 7 төрөлд 35 тамирчин энэ удаагийн наадамд өрсөлдөнө.

“Харбин-2025” Азийн өвлийн наадам энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ. Сонирхуулахад, Азийн өвлийн наадам 1986 онд анх удаагаа зохион байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын шигшээ баг тамирчид тасралтгүй оролцож, нийт 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...