Сайд С.Одонтуяа: Зоригтой шийдвэр гаргахгүй бол утаа хэзээ ч шийдэгдэхгүй

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа гишүүдийн асуултад хариулахдаа “Утааны сонсголд бүтэн суулаа, бүх саналыг тэмдэглэж авлаа. Буруутныг хайж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа гүйцэтгэх засаглалынхан, яамд, түлшний үйлдвэрийнхэн, аж ахуйн нэгжүүдээс бурууг хайгаад хэрэггүй. Энэ хүмүүс тухайн үед гарсан тушаал шийдвэрийг биелүүлсэн.
Хамгийн гол асуудал нь төрийн бодлого, шийдвэр тогтворгүй байна. Тухайлбал, Э.Бат-Үүл даргын үед гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй уулзаж байсныг улс төрийн шалтгаанаар болиулсан. Дараа нь 10, 20 айл нийлж, дэд бүтцээ шийдэх “Сайн хашаа” хөтөлбөр бас л зогссон. Сонгуулийн өмнө улстөрчид гарч ирээд, бүх газрыг дур дураараа олгодог. Ингэж хотыг төлөвлөлтгүй болгож, өнөөдрийн асуудлыг үүсгэсэн.
Манай яаманд агаарын бохирдолтой тэмцэх төсөв ч байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо ямар нэг төсөвгүй, хэдэн хүнийг ТҮ-ийн хамгийн доод шатлалаар цалинжуулж, яамны батлагдсан төсвийн хүрээнд ажиллуулах гээд үзэж байна. Сайн дурын байгууллага шиг л. Би Үндэсний хорооны даргын хувьд сүүлийн нэг сард бүх асуудал, алдаа оноог судаллаа. УИХ-аас Түр хороо байгуулж, анхааралдаа авч, шийдлээ зоригтой гаргах хэрэгтэй. УИХ дорвитой шийдвэр гаргахгүй бол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...