“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл долдугаар сард ашиглалтад орно

БНХАУ-ын 328 сая юаны буцалтгүй тусламжаар барьж байгаа “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл 2025 оны барилгын ажлын төлөвлөгөө, гэрээний хугацаанд заасны дагуу долоодугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн нийт хэрэгжилт 80 орчим хувьтай явагдаж байна.
Төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзоригоос тодрууллаа.
Тэрээр, Энэхүү төсөл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 7-р хороолол, 9-р хорооны нутаг дэвсгэр Ногоон нуур орчим, хотын төв цэгээс 1.4 км зайд байрлаж байна.
Тус барилга нь цутгамал төмөр бетон, зоорьтой 21 давхар 8 блок, 84,833м2 орон сууцны төсөл юм. Мөн нэгдсэн 2 дулаан авто зогсоолтой.
Барилга угсралтын ажлыг 2022 оны зургаадугаар сард эхлүүлсэн. Давхартаа 49.95, 55.04мкв хоёр өрөө бүхий 6 айл, нийт 1008 айлын орон сууц амьдрах цогцолбор хэлбэрээр баригдаж байгаагаараа онцлогтой.
Барилгын ажил эхлэхэд хөрсний ус ихтэй байсан учраас 19 цооног өрөмдөж, хөрсний усаа хийсэн. Ингэснээр, зарим байруудын зоорины давхар нь үер усанд автдаг бол энэ асуудлыг бүрэн шийдсэн” гэлээ.
Хорооллын доторх авто зам, ил далд авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол баригдаж байна. 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдах юм. Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК, ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр “Интеллект тауэр” ХХК, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчээр “Ногоон нуур 1008 айлын төсөл хэрэгжүүлэх нэгж” тус тус ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...