Х.Баасанжаргал: Хаврын уралдаан бол цөөн тооны баячуудын хүсэл, малын эмийн бизнес

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хурдан морины хаврын уралдааны талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Жил болгон зарим уяач хаврын морин уралдааныг сэргээх талаар жагсаал зохион байгуулдаг. Тэдний тэмцэл, гомдол тасралтгүй үргэлжилсээр байна. Уяачид улс төрд ямар том нөлөө үзүүлдэг талаар бид мэдэх ёстой. Аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах ёстой. Нөгөө талаар улстөрчдийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой. Өнгөрсөн амралтын өдрийн жагсаалыг эсэргүүцсэн хүмүүсийг морин спортын уламжлалаа эвдэх гэсэн, тусгаар тогтнолд аюул учруулсан, өв соёлоо устгах гэсэн бүлэг хүн гэдэг мэдээлэл цахим орчинд тархсан. Уламжлал биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг шүүхээс, архивын газрын баримтаар тогтоосон.

Хаврын морин уралдаан бол 15 жилийн л түүхтэй. Гэтэл үүнийг бид өв соёл гэтлээ андуурч байгааг би улстөрчдийн буруу гэж хэлнэ. Уяачдын зүгээс та нар сонгуульд ялъя гэж бодож байвал хаврын морин уралдааныг сэргээ, хөдөө орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын морин уралдааныг сэргээ гэдэг ятгалгыг хийдэг байсан.

Бид нэг зүйлийг мартах ёсгүй. Энэ уралдааныг сэргээх талаар хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Энэ нь маш олон хөдөө орон нутагт байгаа залуучуудад хүлээлт үүсгэж байна. Ийм хүлээлт байх ёсгүй. Үүнийг дэмжихгүй. Засгийн газар  татгалзаасай гэж бодож байна. 2019 оноос хойш тогтоочихоод байхад яагаад жил болгон энэ асуудлыг сөхөж, гаргаж ирдэг юм бэ. Үүнд анхаарах хэрэгтэй. Олон уяачийн асуудал гэж байгаа боловч үнэндээ цөөн хэдэн мөнгөтэй хүмүүсийн эрх ашиг. Малын эмийн бизнесийн асуудал.

Би УИХ-ын танхимд сууснаасаа хойш олон зүйлийг харлаа. Та бүхэн санаж байгаа бол Монголын морин спорт уяачдын холбооны хурал Төрийн ордонд болсон. Яагаад тэд нар Төрийн ордонд хурлаа хийж байгаа юм бэ. Яагаад түүнд нь улстөрчид оролцож байгаа юм бэ. Хаврын морин уралдааныг сэргээе үүгээрээ дамжуулж бүсчилсэн хөгжлөө сэргээе гэдэг санаагаар лоббигоо хийх болсон. Түүнчлэн уяачид “Go Mongolia” зэрэг аялал жуулчлалын чухал арга хэмжээнүүдтэй уялдуулж, Засгийн газрын бодлого шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...