1xBet цахим мөрийтэй тоглоомоор залилсан 100 холбогдогчийг шалгаж байна

1xBet цахим мөрийтэй тоглоомоор залилан үйлдсэн байж болзошгүй 100 гаруй холбогдогчийг шалгах ажиллагаа явагдаж байна. Түүнд ашиглаж байсан эд хэрэгслийг хураан авчээ.

Энэ талаар ЦЕГ-аас “Бооцоот тааврын 1xBet нэртэй цахим хаяг Монгол Улсад үйл ажиллагаа явуулсантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуульд, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг цахим хаяг тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. 1xBet нэртэй цахим хаяг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг бооцоот тааврын сайтад иргэдийн хийж байгаа бооцоог таталт хийдэг агент гэх нэршилтэй 100 гаруй иргэнийг эхний байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иргэд бооцоот тоглоом тоглосон иргэд данс руу мөнгө хийдэг. Тус мөнгөнөөс нь тодорхой хувь авч, хууль бусаар орлого олж байгаа явдал илэрсэн. Энэ нь мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Мөн 1xBet нэртэй цахим хаягтай холбоотой сурталчилгааны ажил их явдаг. Үүнийг Зар сурталчилгааны хуулиар хориглодог. Тиймээс энэ асуудал дээр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Иргэд энэ төрлийн цахим хаягуудад анхааралтай хандах хэрэгтэй. Зорилго нь мөнгө олох байдаг тул хянуур байх хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга...

Б.Цогнэмэх: Бид эх орондоо л ямбалдаг

МЗЭ, МСНЭ-ийн болон “Алтан-Өд” наадмын хошой шагналт зохиолч, сэтгүүлч,...

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...