Нисэхийн Гэрлэн дохиот уулзвар буюу 4 замын уулзвар ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн тойргийн цэвэр усны болон цахилгаан эрчим хүчний шугамыг шилжүүлэх, хүчитгэх ажил болон гэрлэн дохио суурилуулах ажил дуусч, өнөөдөр өглөө 08:00 цагаас эхлэн 4 замын уулзвар, гэрлэн дохио ашиглалтад орлоо.

Нэмэлт эгнээ гаргах, тойрог  уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажил энэ оны есдүгээр сард эхэлсэн юм.  Гэвч гэрлэн дохионы контрол систем, тоног төхөөрөмж монголд байдаггүйгээс шалтгаалан барилгын ажил удаашралтай явагдсан байна.

 

Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар, огтлолцол болгох ажлын хүрээнд тойрог уулзварыг дөрвөн замын уулзвар болгохоор Замын хөгжлийн газраас хяналт тавьж ажилсан байна. Мөн Замын цагдаагийн газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй зөвшилцсөнөөр 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ашиглалтад орууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...