Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамад Бин Иса Аль-Халифатай уулзаж, Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд булангийн орнууд, тэр дундаа өвөрмөц соёл, түүхтэй Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүх талын тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд идэвхжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 онд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, эрх зүйн 14 реформыг хийх зорилт тавьсан. Энэ хүрээндуул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хот байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлов.

Мөн хоёр орны бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшлийн харилцааг дэмжих, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын болон боловсролын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд хоёр талаас дэмжиж ажиллах боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн...

Засгийн газрын оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүд

  Засгийн газрын  өнөөдрийн  хуралдаанаар 2025 оны эхний 100 хоногт...

Төрийн өмчит 43 компани, үйлдвэрийн газар 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд...

Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ

Нийслэл Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар...