Эрдэнэбүрэний УЦС-ыг 61 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулах тохиролцоотой

Бүтэн жараны турш мөрөөдөл хэвээр байж, элдэв гацаа саадыг туулсан Эрдэнэбүрэний УЦС-ын төсөл гараанаас гарлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхай хотноо БНХАУ-ын БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар  “Эрдэнэбүрэний усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болов. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд  “Эрдэнэбүрэний усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Зээлийн хэлэлцээр байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм. Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул төслийн ажил хавраас эрчимтэй өрнөнө. Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх талын нөлөөллийн үнэлгээ болон ТЭЗҮ, тооцоо судалгаа нь олон улсад болон МУ-д мөрдөгдөж байгаа стандарт, норм, хууль журмын дагуу хийсэн. Нийт 28.000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаас 9.800 га газар усан сан буюу нуур үүсгэх ба энэхүү төсөл нь олон улсын болон манай улсын туршлагад байгаль орчинд хамгийн бага нөлөөлөлтэй төсөл болж байгаа юм.

Эрдэнэбүрэний УЦС-ын төсөл бол хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарласан 14 МЕГА төслийн нэг юм. Төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр дотооддоо 100 хувь хангаж, оргил ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэнэ. Энгийнээр хэлбэл айлаас эрчим хүч царайчлахгүй болно гэсэн үг. Ийм учраас эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнээс эхэлнэ гэсэн нь учиртай. Төслийг 61 сарын хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Анх 1964 онд ЗХУ-ын “Электросеть” институт урьдчилсан судалгааг хийснээс хойш яг 60 жил, төслийн нэгж байгуулснаас 10 жилийн дараа ногоон эрчим хүч үйлдвэрлэх энэ төсөл гараанаас ийн гарлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгууллаа

Америкийн Нэгдсэн Улсын 47 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж,...

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д Улсад ажлын айлчлал...