Үндэсний хиймэд дагуултай болсноор зудын эрсдэл 10 хувиар багасна

Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрөө батлаад буй. Үүний нэг болох Үндэсний хиймэл дагуулын төсөл гараанаас гарч байна гэдгийг Засгийн газраас өнөөдөр зарлалаа. Монгол Улс 2011 оноос хойш Үндэсний хиймэл дагуулын талаар судалгаа хийсэн байдаг. Одоо энэ төслийг Фоанц тэргүүтэй олон орны хамтын хүчээр урагшлуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах хэмжээнд боловсруулжээ.

Өргөн уудам нутагтаа хүн ам сийрэг тархсан байдгийн хувьд харилцаа холбоог хөгжүүлэх нь нэн чухал. Сүүлийн үед салхи шуурга болмогц малчин төөрсөн, осгосон, амь насаа алдсан гэх харамсалтай мэдээ дуулдах болсон. Одоогоор хүн амьдрах боломжит газар нутгийн 23.8 хувь буюу 21 аймаг, 330 сум, зарим багт шилэн кабелийн интернэтийг оруулжээ. Улсынхаа аль ч хэсгээс интернэтэд холбогдохуйц харилцаа холбооны дэд бүтэцтэй болохын тулд бааз станц байгуулж, шилэн кабелаар интернэттэй болгоно гэвэл 29 их наяд төгрөг хэрэгтэй болох тооцоолол бий.

Хүн ам бага, зах зээл багатай газарт хувийн хэвшлийнхэн харилцаа холбооны дэд бүтэц оруулах нь хамгийн ашиггүй. Иймээс тендер зарлаад ч оролцохоо больсон. Өнгөрсөн жил 150 баг дээр шилэн кабелын интернэт оруулъя гээд тендер зарлахад компаниуд оролцоогүй. Иймд харилцаа холбооны шинэ төрлийн дэд бүтэц эрэлхийлэх нь зайлшгүй тул Үндэсний хиймэл дагуулыг 36,000 километрын өндөрт хөөргөж чадвал бид цаашид улс орныхоо хаанаас ч интернэтэд холбогдох боломж бүрдэх ажээ.

ДДиш, Монсат зэрэг компаниуд гаднын хиймэл дагуулд жилд 9.2 сая ам.долларын төлбөр төлдөг. Энэ тоо жил ирэх тусам өсөж байна. Хэрэв үндэсний хиймэл дагуултай болчихвол гаднын хиймэл дагуулд төлж байгаа төлбөрийг үндэсний станцдаа өгнө гэсэн үг Өмнө нь хөөргөж байсан Мазаалай, ONDOSAT-ын OWL1, 2 зэрэг хиймэл дагуул нь зөвхөн тандан судалгааных байжээ.

36,000 км-ын өндөрт хөөргөх үндэсний хиймэл дагуул нь ойролцоогоор 3,500 кг орчим жинтэй, 15-18 жил сансарт байрлуулах төлөвлөгдөж буй юм. Мөн газрын дөрвөн станц байгуулж, 16 зооноор Монгол Улсын нутаг дэвсгэрийг интернэтийн сүлжээгээр хангах юм байна. ChinggesSat хэмээх манай улсын үндэсний хиймэл дагуулыг Италийн оролцоотой, Францын төрийн өмчийн  “Thales Alenia” компани нь бүтээх бөгөөд өмнө нь 30 гаруй хиймэл дагуул бүтээсэн туршлагатай.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Thales Alenia ТЭЗҮ-дээ газрын дөрвөн станц байгуулахаар тусгасан. Орбитод байдаг Наран станц төв удирдлага нь байх бөгөөд Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт байгуулснаар хиймэл дагуулаа өөрсдөө удирдах боломжтой болно.

Хиймэл дагуул хөөргөснөөр

  • Гамшиг ослоос шалтгаалж амиа алдаж хүмүүсийн тоог 30 хувь бууруулна
  • Агаарын бохирдлыг хэмжинэ
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх бүх талын мэдээллийг авна
  • Зудын гамшиг 10 хувь буурна
  • Ой хээрийн түймэр 10 хувь багасна
  • Алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10 хувь буурна
  • Боловсролын ялгаа 50 хувиар багасна гэж үзэж байна.

2027 онд хиймэл дагуулаа бүтээж дуусгаад тээвэрлэн сансрын уудам орон зайд гаргахаар төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас сансар дахь байршлыг гурван удаа баталгаажуулсан. Хамгийн сүүлд “Чингис” гэдэг байршлыг авсан” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Жинхэнэ хулгайчдын нүглийг нуусан “Нүүрсний сонсгол”

Өнгөрсөн оны 12-р сарын сүүлчээр сүр дуулиантай болсон нүүрсний...

О.Алтангэрэл: Хоёр саяын цалинтай ч 200 саяын машинтай төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал чухал

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Хууль зүй дотоод хэргийн...

Сурагчдад 7 хоногт 3 удаа сүү уулгах төсөл хэрэгжиж байна

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын...

Хэнтий аймгийн 52.5 км хатуу хучилттай авто замын эхний 25 км замыг ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...